Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

Өмнөговь аймгийн уур амьсгалын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-18 18:35:28

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр нь Төв Азийн хуурай, хуурайдуу говь, цөлийн бүсэд багтах бөгөөд далайн түвшинээс дээш 1300-1600м-н дундаж өндөрт оршино. Нутаг дэвсгэрийн хувьд хайрга чулуу элс ихтэй тачир сийрэг бэлчээрийн ургамалтай, уул нуруу, хонхор хөндий, тэгш тал, говь цөл алаглан оршдог. Эх газрын хуурай сэрүүн, эрс тэс уур амьсгалтай, өргөрөгийн дагуу буюу баруун талын уулархаг нутгаасаа зүүн тийш говь уруугаа болох тусам дулаардаг хуурай агаартай хөрсөнөөс уурших чийгийн нөөц бага, агаар нэн хуурай учираас хур тунадасны хэмжээ бага, салхи ихтэй учир шороон шуургатай өдрийн тоо олон байдаг. Энэ онцлогоороо хөрсний физик өгөршүүлэл ихтэй, тариалан эрхлэхэд тохиромжгүй байдаг ч нар салхины эрчим хүчний их нөөцтэй нутаг юм. 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Уур амьсгалын тодорхойлолт 1 2016-11-08 1970-01-01 2088