Даланзадгад сумын 4-р сарын агаарын чанарын тайлан мэдээ

Даланзадгад сумын агаарын чанарын мэдээ
/2020оны 04-р сар/

Даланзадгад сумын 2020 оны 4-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 8.5мкг/м3, хамгийн их нь 06ны 20 цагт 35мкг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 20.1мкг/м3, хамгийн их нь 02ны 08цаг, 06ны 20 цагт тус бүр 40мкг/м3 байсан байна.  Энэ нь Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартын 20 минутын дундаж утгатай харьцуулахад хүлцэх агууламжаас даваагүй зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Мөн PM10 тоосонцорын агууламжийг 7 хоногт 2 удаагийн давтамжтайгаар 24 цагийн хэмжилт хийхэд дундаж утга нь 81мкг/м3, хамгийн их нь 2ны өдөр 154мкг/м3 байсан бөгөөд хүлцэх хэм хэмжээнээс 02, 06, 16ны өдрүүдэд нийт 3 удаа давсан үзүүлэлттэй байна.

Зураг 1. Хүхэрлэг хийн 04-р сарын 20 минутын дундаж агууламжийг графикаар харуулав

Зураг 2. Азотын давхар ислийн 04-р сарын 20 минутын дундаж агууламжийг графикаар харуулав

Зураг 3. PM10 тоосонцорын 04-р сарын 24 цагийн дундаж агууламжийг графикаар харуулав

Өмнөговь Байгаль Орчны Шинжилгээний Лаборатори