Даланзадгад сумын 4-р сарын 1-р 10 хоногийн агаарын чанарын тайлан мэдээ

Даланзадгад сумын агаарын чанарын мэдээ
/2020.04.01-2020.04.10/

2020 оны 4-р сарын эхний арав хоногийн байдлаар хүхэрлэг хийн дундаж агууламж 15мкг/мбайснаас хамгийн их нь 06ны 20 цагт 35мкг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 20.4мкг/мбайснаас хамгийн их нь 02ны 08цаг болон 06ны 20цагт 40мкг/м3 байна.  Энэ нь Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартын 20 минутын дундаж утгатай харьцуулахад хүлцэх агууламжаас даваагүй байна. Мөн PM10 тоосонцорын агууламжийг 7 хоногт 2 удаагийн давтамжтайгаар 24 цагийн хэмжилт хийхэд хүлцэх хэм хэмжээнээс 02, 06ны өдрүүдэд давсан үзүүлэлттэй байна.

Өмнөговь Байгаль Орчны Шинжилгээний Лаборатори