Даланзадгад сумын 5-р сарын агаарын чанарын тайлан мэдээ

Даланзадгад сумын агаарын чанарын мэдээ
/2020оны 05-р сар/

Даланзадгад сумын 2020 оны 5-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 2.02мкг/м3, хамгийн их нь 13ны 08 цагт 5мкг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 22.1мкг/м3, хамгийн их нь 11ны 20 цагт 47мкг/м3 байсан байна.  Энэ нь Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартын 20 минутын дундаж утгатай харьцуулахад хүлцэх агууламжаас даваагүй зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Мөн PM10 тоосонцорын агууламжийг 7 хоногт 2 удаагийн давтамжтайгаар 24 цагийн хэмжилт хийхэд дундаж утга нь 42.2мкг/м3, хамгийн их нь 18ны өдөр 71мкг/м3 байсан бөгөөд хүлцэх хэм хэмжээнээс даваагүй байна.

Зураг 1. Хүхэрлэг хийн 05-р сарын 20 минутын дундаж агууламжийг графикаар харуулав

Зураг 2. Азотын давхар ислийн 05-р сарын 20 минутын дундаж агууламжийг графикаар харуулав

Зураг 3. PM10 тоосонцорын 05-р сарын 24 цагийн дундаж агууламжийг графикаар харуулав

Өмнөговь Байгаль Орчны Шинжилгээний Лаборатори