Даланзадгад сумын 6-р сарын агаарын чанарын тайлан мэдээ

Даланзадгад сумын агаарын чанарын мэдээ
/2020оны 06-р сар/

Даланзадгад сумын 2020 оны 6-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 1.21мкг/м3, хамгийн их нь 02ны 08 цаг, 12ны 20цаг, 26ны 20 цагт тус бүр 3мкг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 12.68мкг/м3, хамгийн их нь 12ны 08 цагт 26мкг/м3 байсан байна.  Энэ нь Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартын 20 минутын дундаж утгатай харьцуулахад хүлцэх агууламжаас даваагүй зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Мөн PM10 тоосонцорын агууламжийг 7 хоногт 2 удаагийн давтамжтайгаар 24 цагийн хэмжилт хийхэд дундаж утга нь 48.5мкг/м3, хамгийн их нь 23ны өдөр 87мкг/м3 байсан бөгөөд хүлцэх хэм хэмжээнээс даваагүй байна. 

 

Зураг 1. Хүхэрлэг хийн 06-р сарын 20 минутын дундаж агууламжийг графикаар харуулав

 Зураг 2. Азотын давхар ислийн 06-р сарын 20 минутын дундаж агууламжийг графикаар харуулав

Зураг 3. PM10 тоосонцорын 06-р сарын 24 цагийн дундаж агууламжийг графикаар харуулав

Өмнөговь Байгаль Орчны Шинжилгээний Лаборатори