Сарын төлөв

2020 оны 06-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

      Энэ сард агаарын температур нутгийн баруун хэсгээр олон жилийн  дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 16-20 м/с хүртэл ширүүсч сул хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй.