Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖЫН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2019-09-18 08:35:43

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 8 дугаар сард сум, баг тус бүрээр Бэлчээрийн төлөв байдлын ажиглалт хийгддэг ба энэ жилийн судалгааг үндэслэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргалаа.

Энэ хавар бэлчээрийн ургамал хугацаандаа цухуйн ургалтын байдал сайн, зуншлага сайтай байсан боловч долоодугаар сарын дунд арав хоногоос хур тунадас орохгүй байсаар хатаж гандан нутгийн 50-60 хувьд буюу баруун талаараа сайн, 40-50 хувьд буюу нутгийн зүүн болон өмнөд хэсгээрээ зуншлага муудаад байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

15-20% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

15-20% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

30-35% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

15-20% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна

 

 

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 гаруй хувьд хэтэрч гарлаа.

Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.

 

Сумдын дүнгээр авч үзвэл Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан сумдад Цогт-Овоо сумын нийт нутаг, Баян-Овоо сумын Могой баг, Ханбогд сумын Баян баг, Цогтцэций сумын Сийрст, Номгон сумын Богт Эмгэн булаг баг орж байна. Харин Ханбогдын Гавилууд, Баян-Овоо сумын Налих, Мандал-Овоо сумын Өтгөн багийн нутагт бэлчээр олон дахин хэтэрч, Харин Сэврэй сумын Сэврэй, Хоолт, Бүйлсэн, Баяндалай сумын Төхөм, Баян, Булган сумын Дэн, Ханхонгор сумын Мандах, Хүрмэн сумын Тулга, Номгон сумын Хармагтай, Цогтцэций сумын Цагаан-Овоо, Баян-Овоо сумын Хар заг, Ханбогд сумын Жавхлант, Номгон, Манлай сумын Далай, Жаргалант, Өгөөмөр багийн нутагт даац 1-3 дахин хэтэрч гарчээ. 

Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сум багийн нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтанд одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй.

 

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН.

 ӨМНӨГОВЬ АЙМАГ УЦУОШТ

2019-08-27

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөдөө аж ахуйн цаг уурын 2019 оны 8-р сарын дунд арав хоногийн тойм 2019-08-27 1970-01-01 12