Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Өмнөговь аймгийн 2019-2020 оны зудын эрсдэлийн үнэлгээ

Шинэчлэгдсэн: 2020-03-31 15:37:11

УЦУОСМХ-ээс гаргасан Зудын эрсдэлийн зурагаас харахад нийт нутгийн 10-15 хувьд зудын эрсдэл их байгаагийн 5 хувьд нэн их, 10 хувьд их байгаа харагдаж байна. Харин 40-50 хувь нь дунд зэрэг эрсдэлтэй, мөн 30-40 хувь нь бага эрсдэлтэй гэж тооцогдож байна.

Тодоруулбал Баян-Овоо сумын Налих, Номгоны Эмгэнбулаг багийн нутгаар эрсдэл өндөртэй, Цогт-Овоо сумын нутгаар, Мандал-Овоо сумын Өтгөн, Цогтцэций сумынЦагаан-Овоо, Сийрст, Манлайн Далай, Жаргалан, Ханбогд сумын Гавилууд, Баян, Баян-Овоо сумын Могой, Номгоны Эмгэнбулаг, Богт, Хармагтай багийн нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна.

Харин нутгийн баруун хэсгээр буюу Гурвантэс, Ноёны нутгаар, Булганы Хавцгайт, Дал, Мандал-Овоо сумын Мандал, Ханхонгор сумын Өгөөмөр, Хондот багуудын нутгаар, Баяндалай, Хүрмэн, Номгоны өмнөд хэсгээр хамгийн бага эрсдэлтэй байна. Бусад нутгаар эрсдэл дунд зэрэг байхнээ.

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөдөө аж ахуйн цаг уурын 2020 оны 03-р сарын дунд арав хоногийн тойм 2020-03-24 1970-01-01 3
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖЫН МЭДЭЭ 2019-08-28 1970-01-01 340