Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2020-2021 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖЫН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2021-04-16 06:28:38

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2020-2021 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН

БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖЫН МЭДЭЭ

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 8 дугаар сард сум, баг тус бүрээр Бэлчээрийн төлөв байдлын ажиглалт хийгддэг ба энэ жилийн судалгааг үндэслэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргалаа.

Энэ хавар бэлчээрийн ургамал хугацаандаа цухуйн ургалтын байдал сайн, хаваржилт сайтай байсан боловч хур тунадас орохгүй байсаар хатаж гандан нийт нутгаар зуншлага муутай байлаа. Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын дараа буюу 8 сарын дунд үеээс эхлэн нутгийн төв болон зүүн, өмнөд хэсгээр бороо орж сонгинолог болон бутлаг ургамал түлхүү ургаж бэлчээрийн ургамал сайжирсан.     

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

10-15% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

10-20% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

5-10% нь 101-300 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

60-70% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 15 орчим хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 70-80 гаруй хувьд хэтэрч гарлаа. Үүнээс нутгийн 60 гаран хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан нь онцлох асуудал болоод байна.

Сум, багийн дүнгээр авч үзвэл :

  • Ноён сумын Ганзагад, Хүрмэн сумын Жанжин, Номгоны Дэрсэн-Ус, Цогт-Овоо сумын Бортээг, Ханбогдын Жавхлант, Номгон багийн нутгаар бэлчээр хүрэлцээтэй,
  • Гурвантэс сумын Гоёот, Тост, Хүрмэний Тулга, Номгон сумын Төхөм, Цогтцэций сумын Билгэх, Ханбогдын Гавилууд багийн нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан,
  • Цогтцэций сумын Цагаан-Овоо, Манлай сумын Жаргалант, Ханбогд сумын Баян, Баян-Овоо сумын Хар заг багийн нутгаар 3-5 дахин хэтэрч гарсан,
  • Харин бусад нутгаар буюу Булган, Мандал-Овоо, Сэврэй, Баяндалай, Ханхонгор, Даланзадгад сумдын нийт нутаг,  Гурвантэсийн Урт, Баясах баг, Ноёны Сайран, Хүрмэний Хүрмэн, Номгоны  Хармагтай, Эмгэнбулаг, Богт багууд, Баян-Овоо сумын Налих, Могой, Цогтцэций сумын Сийрст, Манлай сумын Далай, Өехий, Өгөөмөр багийн нутгаар даац олон дахин хэтэрч гарлаа. 

Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сум багийн нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтанд одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй.

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН.

 ӨМНӨГОВЬ АЙМАГ УЦУОШТ

2020-08-31

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөдөө аж ахуйн цаг уурын 2021 оны 03-р сарын эхний арав хоногийн тойм 2021-03-15 1970-01-01 29