Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2019 оны 8-р сарын дунд арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-14 23:31:59

Цаг агаарын нөхцөл

Температур:

Энэ арав хоногт агаарын дундаж температур зүүн болон өмнөд хэсгээрээ ОЖД-ын орчим, бусад нутгаараа 2 градус орчим дулаан байж Ханбогд, Баян-Овоо, Мандал-Овоо сумдын нутгаар 23-24 градус, бусад нутгаар 20-22 градус дулаан байлаа.    

Хугацааны эхээр буюу 13,14-ны өдрүүдэд хамгийн дулаан ажиглагдаж өдөртөө баруун болон нутгийн өмнөд хэсгээрээ 28-29 градус, бусад нутгаар 30-34 градус хүрч халсан ба 30 градусаас их халуун өдөр 3-7 өдөр ажиглагдлаа.

Хөрсний өнгөн хэсэгтээ дундаж температур Баяндалай, Мандал-Овоо, Баян-Овоо, Номгон, Сэврэй, Хүрмэн сумдад 28-32 градус, бусад нутгаар 26-28 градус байсан ба өдөртөө нийт нутгаар 50-58 градус хүрч халжээ.

Салхи:

Нийт нутгаар хамгийн их нь 14-ны аадар борооны өмнө нөөлөг салхины хурд Ханбогд суманд 21м/с хүрсэн ч гарсан хохиролгүй, бусад нутгаар 8-14м/с хүрч салхиллаа. Нийт нутгаар 1-4 өдөр 10 м/с дээш салхилсан ба ерөнхийдөө салхи багатай өдрүүд байлаа.    

   Хур Тунадас

Хугацааны эхээр буюу 12-13-нд болон 19-ны өдөр зарим нутгаар түр зуурын аадар бороо орж Нутгийн зүүн хэсгээрээ илүү тунадас өгсөн ба Цогтцэцийд 8мм, Ханбогдын нутгаар 3,8мм, Баян-Овоо, Хүрмэн, Номгоны нутгаар 1,8-3,2мм, бусад нутгаар 0-0,5мм тунадас өглөө. Харин нутгийн хойд болон баруун хэсгээр хур тунадас орсонгүй.

ХАА-н үйлдвэрлэл, бэлчээрийн хүрэлцээ

Ихэнх нутгаар бог, бод малын сүү сааль ашиглах, нутгийн зүүн болон өмнөд хэсгээр мал оторлох ажил үргэлжлэн явагдаж байгаа ба цаг агаар тохиромжтой нөлөөтэй байна.

Баруун болон нутгийн хойд хэсгээр бэлчээрийн ургамлын ургалт сайн, намаржилт хэвийн явагдаж байна. Харин нутгийн өмнөд болон зүүн хэсгээр ургамал хатаж шарлан ургалтын байдал удаашран зогсож үе шат явагдахгүй болоод байна.  

 

Бэлчээрийн ургамлын дундаж өндөр Ноёнд 15см, Булган, Манлай, Сэврэй, Хүрмэний нутгаар 9-12см, бусад нутгаар 4-7см байгаа бөгөөд ихэнх ургамал гэмтэлтэй, хэт хаталттай байна. Говийн хялганы үе шат хэвийн явагдаж үр боловсорсон боловч бусад төлөөлөх ургамлууд болох Зүүн гарын хазаар өвс, Таана, Баглуур, Бударганы үе шат явагдахгүй, харин Агь, Боролзой бундуйжаад байна. 

Малын тарга хүч, усан хангамж

Ихэнх нутгаар бод малын тарга хүч 60-80 хувь нь дунд болон дундаас дээш, 10-20 хувь нь дундаас доогуур,  харин бог малын  тарга хүч 80-90 хувь нь дунд болон дундаас дээш, 10-20 хувь нь дундаас доош тарга хүчтэй байгаа ч ерөнхийдөө малын тарга хүч боломжийн сайн байна.     

Ил задгай устай болсон, худаг нэмж гаргаснаар усан хангамж сайжирч байгаа хэдий ч Баян-Овоо, Баяндалай сумдын нутгаар мал усандаа ханахгүй муухан байсаар байна

Дүгнэлт

  • Нутгийн баруун болон хойд хэсгээр бэлчээрийн ургамлын ургалт хэвийн явагдаж зуншлага сайн, Харин нутгийн зүүн болон өмнөд хэсгээр ургамал ногоо эрт шарлан хатаж бэлчээр муудаж байна.   
  • Агаарын дундаж температур зүүн болон өмнөд хэсгээрээ ОЖД-ын орчим, бусад нутгаараа 2 градус орчим дулаан байж Ханбогд, Баян-Овоо, Мандал-Овоо сумдын нутгаар 23-24 градус, бусад нутгаар 20-22 градус дулаан байлаа.    
  • Зарим нутгаар үе үе түр зуурын аадар бороо орсон боловч хөрсөнд ашигтай чийг болоогүй нийт нутгаар хуурайшилттай өдөртөө халуун, шөнөдөө сэрүүн хүйтэн болж байна.  
  • Бэлчээрийн ургамлын дундаж өндөр Ноёнд 15см, Булган, Манлай, Сэврэй, Хүрмэний нутгаар 9-12см, бусад нутгаар 4-7см байгаа бөгөөд ихэнх ургамал гэмтэлтэй, хэт хаталттай байна. Говийн хялганы үе шат хэвийн явагдаж үр боловсорсон боловч бусад төлөөлөх ургамлууд болох Зүүн гарын хазаар өвс, Таана, Баглуур, Бударганы үе шат явагдахгүй, харин Агь, Боролзой бундуйжаад байна. 

 

ХААЦУ-ын технологич инженер Ш.Уранчимэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖЫН МЭДЭЭ 2019-08-28 1970-01-01 20