Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2020 оны 03-р сарын дунд арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2020-03-26 07:11:20

Цаг агаарын нөхцөл

Температур:

Энэ арав хоногт агаарын дундаж температур ОЖД-аас Цогт-Овоо, Даланзадгад, Гурвантэс, Манлай, Ханбогд Хүрмэн сумдын нутгаар 4-5 градус, бусад нутгаар 6-7 градус дулаан байж Нутгийн хойд болон өмнөд хэсгээр 4-5 градус, бусад нутгаар 1-3 градус дулаан байв. Үнэмлэхүй дулаан нь нутгийн өмнөд хэсгээрээ буюу Ханбогд, Баян-Овоо сум, мөн Мандал-Овоо сумдын нутгаар 20...21 градус, бусад нутгаар 12...17 градус хүрч дулаарлаа.   

Хоногийн явцаас харахад нийт нутгаар 15-ны өдрөөс эхлэн тогтвортой 10 градусд хүрсэн ба 12-нд зарим газраар бага зэргийн цас орж шөнөдөө нийт нутгаар -8...-16 градус хүйтэн байв.   

Харин арав хоногийн хөрсний дундаж температур нутгийн төв болон өмнөд хэсгээр 5-8 градус, бусад нутгаар 2-4 градус байсан ба өдөртөө 26-37 градус хүрч дулаарсан ба шөнөдөө -9...-18 градус хүрч хүйтэрсэн байна.   

Салхи:

Салхины хүч Булган, Даланзадгад, Гурвантэс, Манлай, Ханбогд, Хүрмэн, Цогтцэций сумдын нутгаар аюулын хэмжээнд хүрч 16-21м/с, Мандал-Овоо суманд 8 м/с, бусад нутгаар 10-14м/с хүрч салхиллаа. Булган, Манлай сумдад өдөр бүр 10м/с дээш салхилж 2-3 өдөр шороон шуурлаа. Гарсан хохиролгүй.   

   

Хур Тунадас, цасан бүрхүүл

12 болон 20-ны өдрүүдэд зарим нутгаар цас орж Даланзадгад, Гурвантэс, Ноён сумдын нутгаар 1-2мм, Булган, Манлай сумдын нутгаар 00мм тунадас орж чийг өглөө. Нутгийн уулархаг хэсгийн жалга судаагаараа алаг цоог цасан бүрхүүлтэй байна. Бусад нутгаар хайрж бараантсан.

Агаарын харьцангүй чийгшил нутгийн баруун хэсгээр 27-29 хувь, бусад нутгаар 37-43 хувь байна. 

ХАА-н үйлдвэрлэл, бэлчээрийн хүрэлцээ

Аймгийн хэмжээнд нийт сумдын нутгаар бог мал, ингэ төллөж эхлээд байна. Мөн Баян-Овоо, Мандал-Овоо сумдад үнээ төллөж эхлээд байна. Мөн нийт нутгаар малчид төллөх эх малдаа болон төлөг борлондоо нэмэгдэл тэжээл өгч байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан ХАА-н ажил саатсан, мал бэлчээрлээгүй өдөр гарсангүй.

Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймгаас ирсэн болон аймаг доторх оторлож нүүдэллэсэн айлууд буцаж нүүгээгүй хаваржиж байна.    

Нутгийн баруун хэсгээр бэлчээр хүрэлцээтэй, Манлай, Ханбогд сумдын нутгаар бэлчээр хүрэлцээгүй, бусад нутгаар дунд зэрэг байна. Номгон сумын Хармагтай багийн баруун, Эмгэнбулагаас хойш Гэдрэгийн хэцээр цас их орсноос мал бэлчихэд хүндрэлтэй байна.      

Малын тарга хүч, усан хангамж

Ихэнх нутгаар бод малын тарга хүч 60-70 хувь нь дунд болон дундаас дээш, 30-40 хувь нь дундаас доогуур,  харин бог малын  тарга хүч 50-60 хувь нь дунд болон дундаас дээш, 40-50 хувь нь дундаас доош тарга хүчтэй болж еранхийдөө малын тарга хүч муудаж эхэлж байна.     

Ил задгай устай болсон, худаг нэмж гаргаснаар усан хангамж сайжирч байгаа хэдий ч Баян-Овоо, Баяндалай сумдын нутгаар мал усандаа ханахгүй муухан байсаар байна.

 

ХААЦУ-ын технологич инженер Ш.Уранчимэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Өмнөговь аймгийн 2019-2020 оны зудын эрсдэлийн үнэлгээ 2019-12-06 1970-01-01 147
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖЫН МЭДЭЭ 2019-08-28 1970-01-01 340