Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2021 оны 03-р сарын эхний арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2021-04-16 06:22:45

Цаг агаарын нөхцөл:   Температур:

Энэ арав хоногт агаарын дундаж температур Цогт-овоо, Баяндалай, Хүрмэн сумдын нутгаар ОЖД-аас -2…-3 градус хүйтэн, бусад нутгаар ОЖД-ын орчим буюу Ханбогд, Баян-Овоо, Номгоны нутгаар 1,5-2,5 градус дулаан, бусад нутгаар -1,8 хүйтнээс 0,6 градус дулаан байлаа.    

Хоногийн явцаас харахад 6-10 ны өдрүүдэд өдөртөө дулаарч нутгийн өмнөд болон хойд баруун хэсгээр 1-2 градус, бусад нутгаараа -1,,1 градус дулаан байсан бол 3-нд шөнөдөө нийт нутгаар -12...-17 градус хүйтэн байлаа.   

Харин арав хоногийн хөрсний дундаж температур нийт нутгаар -0...5 градус байсан ба өдөртөө 25-34 градус, шөнөдөө Булган,  Мандал-Овоо, Цогт-Овоо сумдын нутгаар -20...-28 градус, бусад нутгаар 15-19 хүрч хүйтэрчээ.   

Салхи:

Салхины хүч Булган, Цогт-Овоо, Даланзадгад, Гурвантэс, Манлай, Ханбогд сумдын нутгаар 15-22м/с, бусад нутгаар 10-14м/с хүрч салхиллаа. 10м/с-ээс их салхитай өдөр Булган, Цогт-Овоо, Гурвантэс, Хүрмэнд 5-7өдөр, бусад нутгаар 1-4 өдөр байлаа.    

   

Хур Тунадас, цасан бүрхүүл

4 болон 5-ны  өдрүүдэд нутгийн хойд болон төв, зүүн өмнөд хэсгээр цас орж Булган, Даланзадгад  сумдын нутгаар 2,1-2,5 мм тунадас орж 2-3 өдөр цасан бүрхүүл тогтсон бол Цогт-Овоо, Номгон, Цогтцэций сумдын нутгаар 0,0-0,2мм тунадас орж цасан бүрхүүл тогтолгүй хайлсан байна.  

Агаарын харьцангүй чийгшил нутгийн төв болон хойд, зүүн, өмнөд хэсгээр 30-35 хувь, бусад нутгаар 19-27 хувь байна. 

ХАА-н үйлдвэрлэл, бэлчээрийн хүрэлцээ

Аймгийн хэмжээнд Даланзадгад, Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Ноён, Цогтцэций сумдын нутгаар бог мал төллөж эхлээд байна. Мөн Гурвантэс, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Ноён, Сэврэй сумдаар ингэ ботоголж эхэлсэн.

Нийт нутгаар бог малдаа нэмэгдэл тэжээл өгч байна. ХАА-н ажил саатсан, мал бэлчээрлээгүй өдөр гарсангүй.

Нутгийн өмнөд хэсэг болон Манлай, Ханбогд, Баян-Овоо, Хүрмэн, Цогтцэций нутгаар оторчид ихтэйгээс бэлчээр хүрэлцээ муу байна. Бусад мал идэх өвсгүй хүндрэлтэй тэжээж  байна.      

Малын тарга хүч, усан хангамж

Ихэнх нутгаар бод малын тарга хүч 60-80 хувь нь дунд болон дундаас доош, 10-20 хувь нь дундаас дээгүүр,  харин бог малын  тарга хүч 20-70 хувь нь дунд болон дундаас доош, 20-30 хувь нь дундаас дээш тарга хүчтэй байна. Ерөнхийдөө малын тарга хүч муу байна. Ихэнх нутгаар усан хангамж дунд холоос тууж усладаг, худгийн ундрага шавхагдаж мал усандаа ханахгүй муухан байсаар байна

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2020-2021 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖЫН МЭДЭЭ 2020-08-31 1970-01-01 155