Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2021 оны 11-р сарын сүүлийн арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2022-01-20 06:03:02

Цаг агаарын нөхцөл:

Температур:

Энэ арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас 2-3 градус дулаан байж  Цогт-Овоо, Баяндалай, Мандал-Овоо, Сэврэй сумдын нутгаар -7...-8 градус, Ханбогд суманд -3 градус, бусад нутгаар -4...-6 градус хүйтэн байлаа. Хугацааны эхээр буюу 22-нд шөнөдөө -15...-20 градус хүрч хүйтэрсэн бол цаашдаа хүйтний эрч суларч шөнөдөө -5...-9 градус, өдөртөө 5-10 градус дулаан байв.

Хөрсний дундаж температур нутгийн өмнөд хэсгээр -3...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус байв. Өдөртөө 9-17 градус дулаан, шөнөдөө -18...-21 градус хүйтэн байлаа.    

Хур Тунадас:

28-нд зарим газраар цас орж Булган суманд 1,2мм, харин Даланзадгад, Ноён, Сэврэй, Ханбогд, Баян-Овоо, Номгоны нутгаар 0,0-0,3мм тунадас уналаа. Бусад нутгаар хур тунадас орсонгүй. 

Агаарын харьцангүй чийгшил нийт нутгаар 35-58 хувь байв. 

Цасан бүрхүүл: Аймгийн хэмжээнд Гурвантэс, Булган, Цогт-Овоо, Баян-Овоо сумдын нутгийн уулын ар болон гуу жалгандаа тарлан цастай байгаа ба бусад нутгаар цасан бүрхүүлгүй байна.

Салхи:

Салхины хамгийн их хурд Булган, Даланзадгад, Ханбогд, Гурвантэс сумдын нутгаар 16-21  м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн боловч хохирол гараагүй. 10м/с-ээс дээш салхитай өдөр Булганд 10 хоног, бусад нутгаар 1-4 өдөр байлаа.

 

ХАА-н үйлдвэрлэл, бэлчээр:

Гурвантэс, Хүрмэн сумдын малчид зэргэлдээх аймаг сумдын нутгаар оторлон нүүж өвөлжиж байна. нийт нутгаар бог мал хээлтүүлэх ажил дуусаж байна. Булган суманд хужир шүү бэлтгэх ажил үргэлжлэн явагдаж байна.

Гурвантэс, Ноён, Сэврэй, Хүрмэн сумдын ихэнх нутгаар, Номгон, Баян-Овоо сумдын өмнө хэсгээрээ бэлчээр муу өвөлжилт хүндрэхээр байна.

Малын тарга хүч, усан хангамж

Ихэнх нутгаар бог бод малын тарга хүч дунд, дундаас дээш боломжийн тарга хүчтэй байна. Харин зуншлага муу байсан бйруун сумдын нутгаар нэг наст болон хөгшин мал голдуу тарга тэвээрэг муутай байна.

Гурвантэс, Ноен, Ханбогд сумдын нутгаар холоос тууж усладаг, худгийн ундрага шавхагдаж мал усандаа ханахгүй муухан байсаар байна. Бусад нутгаар усан хангамж сайн байна.   

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2021-12-03 1970-01-01 31