Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2021 оны 6-р сарын сүүлчийн арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2021-10-19 20:31:56

Цаг агаарын нөхцөл:

Температур:

Агаарын дундаж температур ОЖД-аас болон өмнөх арав хоногоос нийт нутгаар 2-3 градус дулаарч нутгийн хойд болон өмнөд хэсгээрээ 24-26 градус, бусад нутгаар 22-23 градус дулаан байлаа.

26...27-ны өдрүүдэд хамгийн дулаарч өдөртөө нутгийн баруун хэсгээрээ 1-3 өдөр 30 градусаас их бусад нутгаар 5-8 өдөр халж Булганд 40 градус, Мандал-Овоо болон нутгийн өмнөд хэсгээр 34-36 градус, бусад нутгаар 30-32 градус хүрч халсан ба 27, 28-ний шөнө18-24 градус байв. Харин бусад шөнө 11-18 градус байлаа.

Харин хөрсний дундаж температур нийт нутгаар 25...32 градус байсан ба өдөртөө 50-60 градус хүрэв.    

Хур Тунадас:

21, 23, 28-ны өдрүүдэд ихэнх нутгаар 0,0-0,6мм тунадас орсон бол хамгийн их нь Номгон сумын нутгаар 12,5мм, Манлай, Ханбогдын нутгаар 1,4-2,0мм тунадас орлоо.

Агаарын харьцангүй чийг 30-40 хувь байв. 

Салхи шуурга:

Салхины хүч ихэнх нутгаар 5-16 м/с,  Даланзадгад, Булган, Ханбогд, Манлай, Гурвантэс сумдын нутгаар 18-22  м/с хүрч ширүүслээ.

Хүчтэй салхины улмаас Баян-Овоо сумаас урагш 50-60 км-т  7 айлийн гэр нурж, 2-3 машины цонх хагарсан. Хүрмэн сумаас 80-100 км 5 нь айлийн гэр нурсэн хохиролтой байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал, ХАА-н үйлдвэрлэл.

Нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт удаан байж ургамлын үе шат жигд явагдахгүй, өндөр ихэнх нутгаар 1-2 см байна. Харин Булган, Даланзадгад, Цогт-Овоо, Манлай, Ханбогд сумдын нутгаар ургамлын ургалт арай дээр байж мал сэргэх төлөвтэй байгаа боловч ургамлын шарлаж хатсан гэмтэл арилаагүй байсаар байна. 

Хур тунадас багатай, халуун хуурай салхи ихтэй байгаагаас нийт нутгийн 30-40 хувь нь гандуу, 60-70 хувь нь гантай байна.

Аймгийн хэмжээнд бог малын төллөлт дуусч  Гурвантэс, Баян-Овоо, сумдын нутгаар бод мал төллөлт үргэлжлэн явагдаж  байна. Бусад газраар бод малын төллөлт дууссан. Ихэнх нутгаар хонь хяргах, хөөвөр хялгас авах  жил эхлэн явагдаж байна. Нэмэгдэл тэжээл өгөх ажил Гурвантэс суманд явагдсаар байна

Аймгийн хэмжээнд нийт нутгаар ургамал тааруу боловч. Булган, Даланзадгад, Манлай, Сэврэй зүүн, Баяндалай Х,З,  Ханбогд Б,Х Цогт-овоо Б,Х хэсгээр ургамлын ургалт  дунд байна. Гурвантэс,Баяндалай, Мандал-Овоо, Ноен, Сэврэй, Хүрмэн ны нутгаар ургамал саатаж мал цадах боломжгүй. Бусад нутгаар ургамлийн ургалт дунд зэрэг байна. ХАА-н ажил саатсан, мал бэлчээрлээгүй өдөр гарсангүй.

Нийт нутгаар малын бэлчээр хүрэлцэхгүй байна. Ихэнх нутгаар отор нүүдэлтэй Даланзадгад, Ханбогд, Баян-Овоо, Номгон нутгаар оторчид байсаар байна.

Малын тарга хүч, усан хангамж

Ихэнх нутгаар бог бод малын тарга хүч Булган, Даланзадгад, Манлай сумдын нутгаар дунд болон боломжийн тарга хүчтэй байна.  Бусад нутгаар малын тарга хүч муу байна.

Гурвантэс, Манлай, Баян-Овоо, Мандал-Овоо, нутгаар усан хангамж муу байна. Холоос тууж усладаг, худгийн ундрага шавхагдаж мал усандаа ханахгүй муухан байсаар байна. Бусад нутгаар дунд Булган, Номгон, Сэврэй, Хүрмэн ны нутгаар усан хангамж сайн байна.   

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөдөө аж ахуйн цаг уурын 2021 оны 7-р сарын дунд арав хоногийн тойм 2021-07-21 1970-01-01 489