Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2021 оны 7-р сарын дунд арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2021-10-19 20:20:31

Цаг агаарын нөхцөл:

Температур:

Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас 2-3 градус дулаарч нутгийн хойд болон өмнөд хэсгээрээ 27-28 градус, бусад нутгаар 24-26 градус дулаан байлаа.

Үнэмлэхүй их температур 18-ны өдөр ажиглагдаж Ханбогд, Баян-Овоо сумдын нутгаар 37-38 градус, бусад нутгаар 31-36 градус хүрч халсан ба ихэнх нутгаар 5-9 өдөр 30 градусаас дээш халлаа.

Харин хөрсний дундаж температур нийт нутгаар 28...35 градус байсан ба өдөртөө 50-63 градус хүрэв.    

Хур Тунадас:

Төв болон зүүн хэсгээрээ үе үе /2-5 өдөр/ аадар бороо зурваслан орсон өдрүүд байлаа. 16, 18-ны өдрүүдэд уулаа дагаж тунадас ахиу орсон ба хамгийн их нь Даланзадгадад  ОЖД-аас 3 дахин их, Манлайд ОЖД-аас 2 дахин их, Булган, Цогт-Овоо, Ноён, Сэврэй, Хүрмэний нутгаар ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим буюу Даланзадгадад 39мм, Манлайд 18мм, Баяндалайд 15мм, Ханбогд, Баян-Овоогийн нутгаар 10мм, бусад нутгаар 1-8 мм тунадас орлоо.

Даланзадгад суманд хүчтэй аадар борооны улмаас үер ус урсаж айлын хашаа гэр, барилга байшин усанд автах зэрэг нилээн хохирол амслаа.     

Агаарын харьцангүй чийгийн дундаж  33-50 хувь байв. 

Салхи шуурга:

Энэ хугацаанд салхи шуурга багатай байсан боловч аадар борооны өмнө салхины хүч ихсэж Даланзадгад, Цогт-Овоо, Гурвантэс, Ханбогд сумдын нутгаар 17-20 м/с хүрч ширүүслээ. Бусад нутгаар 8-14 м/с хүрч салхиллаа.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал, ХАА-н үйлдвэрлэл.

6 сарын 2-дугаар 10 хоногт орсон тунадаснаас хойш нутгийн төв, зүүн хэсгээр давтан орсон борооны улмаас бэлчээрийн ургамлын ургалт сэргэн сайжирч байна. Харин нутгийн баруун хэсгээр буюу Гурвантэс, Ноён, Сэврэйд гантай, Баяндалай, Хүрмэний нутгаар гандуу байна.

Ургамлын дундаж өндөр нэмэгдэж Булган, Цогтцэций, Манлай сумдын нутгаар 10-14 см, бусад нутгаар 2-5 см байна. 

 

 

 

 

Хур тунадас багатай, халуун хуурай салхи ихтэй байгаагаас нийт нутгийн 10-20 хувь нь гандуу, 30-40 хувь нь гантай байна.

Баян-Овоо сумын нутгаар бод мал төллөлт үргэлжилж байгаа ба бусад нутгаар дууссан. Мөн ихэнх нутгаар хөөвөр хялгас авах ажил дууссан ба Баян-Овоо, Ноён, Цогтцэций сумдын нутгаар хонь хяргах ажил үргэлжлэн явагдаж байна.

Нутгийн баруун хэсгээр буюу Гурвантэс, Ноён, Сэврэйд гантай, Баяндалай, Хүрмэний нутгаар гандуу малчид бусад аймаг сумын нутагаар оторлож байна.

 

Малын тарга хүч, усан хангамж

Ихэнх нутгаар нийт малын тарга хүч дээрдэж байгаа ч баруун сумдын нутгаар малын тарга хүч муу байна.

Гурвантэс, Ханбогд, Баяндалай Х,З, Ноен, Цогтцэций, нутгаар усан хангамж дунд, Баян-Овоо суманд усан хангамж муу байна. Бусад нутгаар усан хангамж хүрэлцээтэй сайн байна.   

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөдөө аж ахуйн цаг уурын 2021 оны 6-р сарын сүүлчийн арав хоногийн тойм 2021-07-01 1970-01-01 461