Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2022-2023 оны ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Шинэчлэгдсэн: 2024-04-24 04:48:36

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргадаг.

Өмнөговь аймгийн хэмжээнд өнгөрсөн жил ихэнх нутгаар зуншлага муу, мөн 2022 оны хаваржилт тааруу зуны турш гандуу болон гантай байснаас ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалт удаашран, үе шат явагдахгүй байсаар намартай золгож байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

10-13 хүртэлх хувь (бэлчээр хүрэлцээтэй)

30-32 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

10-14 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

40-41 хувь (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 10 хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 85-90 хувьд бэлчээрийн даац багтаамж хэтэрч гарлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сум, багийн дүнгээр авч үзвэл:

  • Манлай сумын Өехий, Өгөөмөр баг, Ханхонгор сумын Жаргалант, Номгон сумын Төхөм, Дэрсэн ус багийн нутгаар бэлчээр хүрэлцэхүйц,
  • Ноён сумын Ганзагад баг, Булган сумын Дал баг, Баяндалай сумын Наран баг, Хүрмэн сумын Жанжин баг, Ханхонгор сумын Мандах, Хондот баг, Цогт-Овоо сумын Замын шанд, Бортээг баг, Цогтцэций сумын Билгэх сийрст баг, Манлай сумын Далай, Жаргалант баг, Ханбогд сумын Жавхлант, Номгон багийн нутгаар даац 1-3 дахин (шар) хэтэрсэн,
  • Булган сумын Дэн баг, Ханхонгор сумын Өгөөмөр баг, Цогт-Овоо сумын Найз баг, Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, Номгон сумын Хармагтай, Богт баг, Баян-Овоо сумын Харзаг багийн нутгаар 3-5 дахин (шар хүрэн) хэтэрсэн,
  • Гурвантэс, Сэврэй, Мандал-Овоо сумдын нийт нутаг, Ноён сумын Сайран, Баяндалай сумын Төхөм, Сайран, Хүрмэн сумын Хүрмэн, Тулга, Номшоны Эмгэнбулаг, Баян-Овоон Налих, Могой Ханбогд сумын Гавилууд, Баян багуудын нутгаар даац олон дахин хэтэрч (улаан) гарсан байна.

Нутгийн 90 хувь орчимд бэлчээрийн даац хэтэрч гарсан тул өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй болоод байна.  Иймээс өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэх шаардлагатай байна.

 

ӨМНӨГОВЬ АЙМАГ. УЦУОШТ

2022.08.26