Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв
Улирлын төлөв


2022 оны V сараас 2022 оны IX сарын цаг агаарын мэдээ
Тавдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар ихэнх нутгаар 15-20°С дулаан байдаг.
- дугаар сарын агаарын дундаж температур ОЖД-ийн орчим байхаар байна (Зураг 2).
Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар ихэнх нутгаар 4-10 мм хүртэл ордог байна.
- дугаар сарын нийлбэр хур тунадас ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна (Зураг 3).
Зургаадугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар ихэнх нутгаар 18-26°С дулаан байдаг.
6 дугаар сарын агаарын дундаж температур нутгийн баруун хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас 1.5-2.0°С-аар дулаан байх төлөв гарсан байна (Зураг 4).
Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар ихэнх нутгаар 8-30 мм хүртэл ордог байна. 6 дугаар сард ОЖД-аас ахиу хур тунадас орох төлөвтэй байна (Зураг 5).
Долдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар ихэнх нутгаар 22-28°С дулаан байдаг байна.
7 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас 1.5-2.0°С-аар дулаан байх магадлалтай байна (Зураг 6).
Сарын нийлбэр хур тунадасны ОЖД нь ихэнх нутгаар 10-40 мм байдаг байна.
7 дугаар сард ОЖД-аас бага хур тунадас унахаар байна (Зураг 7).
Наймдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар ихэнх нутгаар 18-26°С дулаан байдаг байна.
8 дугаар сарын агаарын температур нийт нутгаар ОЖД-аас 1.5-2.0°С-аар дулаан байх төлөвтэй (Зураг 8).
Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар ихэнх нутгаар 10-40 мм ордог байна.
8 дугаар сард хур тунадас ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна (Зураг 9).
Есдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар ихэнх нутгаар 14-20°С дулаан байдаг байна.
9 дүгээр сарын агаарын температур ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна (Зураг 10).
Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар ихэнх нутгаар 4-15 мм ордог байна.
9 дүгээр сард хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна (Зураг 11).
Өмнөговь Ус цаг уур орчний шинжилгээний төв