Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2024 оны 3-р сарын III арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-27 20:33:19

Температур:

Нийт нутгаар дулаарч агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас 5-8 градус дулаан байж Цогт-Овоо, Манлай сумын нутгаар 4-5 градус, бусад нутгаар 6-8 градус дулаан байлаа.

Хугацааны сүүлчээр дулаарч үнэмлэхүй их температур нийт нутгаар 17-22 градус дулаан байсан бол үнэмлэхүй бага температур 28-нд ажиглагдаж нутгийн төв болон зүүн хэсгээр -5...-8 градус, бусад нутгаар -1...-4 градус хүйтэн байлаа.

Хөрсний дундаж температур нийт нутгаар 8-13 градус дулаан байв. Үнэмлэхүй их температур 32-45 градус хүрч дулаарсан ба шөнөдөө хамгийн хүйтэн нь -6...-12 градус хүрсэн байлаа.

Тунадас:

25-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орж Баян-Овоо сумын нутгаар 0,0мм тунадас хэмжишдсэн байна. Бусад нутгаар хур тунадас ороогүй байна. 

Салхи:

Энэ 10 хоногт ихэнх нутгаар салхи ихтэй байж 10м/с дээш салхитай өдөр Хүрмэн, Цогт-Овоо, Манлай сумдын нутгаар 8-10, бусад нутгаар 2-6 өдөр ажиглагдаж үнэмлэхүй их хурд Цогт-Овоо, Гурвантэс, Манлай, Ханбогд сумдын нутгаар 24-25м/с, бусад нутгаар 14-18м/с байлаа. 

Хаваржилтийн байдал.

Булган, Даланзадгад, Цогт-Овоо сумдын нутгаар таана, говийн хялгана цухуйж эхлээд байгаа хэдий ч нийт нутгаар бэлчээрийн борог өвс хүрэлцээгүй малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж мал ихэвчлэн тэжээлээр байна.

Манлай, Ханбогд Гурвантэс, Цогт-овоо сумдад бог, бод малын төллөлт үргэлжилэн явагдаж байгаа бол бусад нутгаар мал төллөлт эхэлсэн байна.

Гурвантэс, Ноён, Сэврэй сумын ихэнх малчид, бусад сумын зарим малчид  зэргэлдээх аймаг сумын нутгаар отор нүүдэл хийж, түрээсээр малаа өгч өвөлжүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.

Малын тарга хүч, усан хангамж

Нийт нутгаар малын тарга хүч муу. Мал хээлээ даахгүй, өлдөж, хээрийн араатан амьтанд бариулан  зүй бус хорогдол гарсаар байна. Цогт-Овоо суманд малын мялзан өвчин 4 айлд гарч малыг устгалд оруулсан байна. Малын усан хангамж боломжийн  байна.