Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2024 оны 9 дүгээр сарын дунд арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2024-10-29 05:28:15

 

Температур:

Агаарын дундаж температур өмнөх хугацаанаас 3-40 сэрүүсч Мандал-Овоо суманд 210, Булган, Гурвантэс, Сэврэй, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар 14-150, бусад нутгаар 12-130 байв. Өдөртөө 300 давж халахаа больж үнэмлэхүй их температур нийт нутгаар 24-290 байсан ба сүүлийн өдрүүдэд шөнөдөө сэрүүсч нийт нутгаар 3-50 байлаа.

ОЖД-тай харьцуулахад ихэнх нутгаар ОЖД-ын орчим байсан бол Даланзадгад, Ханбогд сумдын нутгаар ОЖД-аас 2-30 хүйтэн байлаа.

Хөрсний дундаж температур нийт нутгаар 16-190 байж өмнөх хугацаанаас 7-9 градус сэрүүссэн байна. Өдөртөө ихэнх нутгаар 46-570 дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 3-6байжээ.

Тунадас:

12,13-ны өдрүүд болон хугацааны сүүлийн өдрүүдэд нийт нутгаар бороо орж агаарын харьцангүй чийгшил нэмэгдэж нийт нутгаар 49-63 хувь байв.     

Тунадасны хэмжээ:

  • Ханбогд 93,9мм
  • Даланзадгад 65,1мм
  • Манлай 40,7мм
  • Цогтцэций 39,8мм
  • Ноён 34,9мм
  • Булган 31,9мм
  • Цогт-Овоо 29,8
  • Сэврэй 25мм
  • Номгон суманд 23,6мм
  • Баян-Овоо 18,0мм
  • Хүрмэн суманд 16,4мм
  • Мандал-Овоо 13,2мм
  • Гурвантэс 6,5мм тунадас орлоо

 

Салхи:

Салхи багатай тогтуун өдрүүд байлаа. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч үнэмлэхүй их хурд Цогт-Овоо, Ханбогд сумдын нутгаар 22-24м/с, бусад нутгаар 6-14м/с байв. Нөөлөг салхинаас шалтгаалсан хохирол гараагүй. 

Намаржилт, бэлчээрийн байдал.

Ихэнх нутгаар намаржилт хэвийн сайхан үргэлжилж байгаа бол Гурвантэс, Ноён, Хүрмэн, Баян-овоо сумдын өмнө говиороо дунд зэргийн намаржилттай байна. Харин Ханбогд сумын ихэнх нутгаар ургамлын ургалт тааруухан байна. Нийт нутгийн 80-90 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 10-20 хувьд буюу урд говиороо болон Ханбогд сумын зарим нутагаар бэлчээр тааруухан байна.

Бэлчээрийн ургамал зарим сумдаар хагдарч эхэлж байна. Дундаж өндөр Булган, Даланзадгад, Ноён сумдад 16-17см, Баян-Овоо, Сэврэй сумдад 6-7см, бусад нутгаар 10-13см болсон байна. Нийт нутгаар ургамлын масс нэмэгдсэн бэлчээр сайн байна.

Ихэнх нутгаар сааль сүү, өвс тэжээл, хужир шүү бэлтгэх ажил, Цогтцэций, Манлай  сумдад мал ногоолуулах ажил үргэлжлэн явагдаж байна. ХАА-д цаг агаар тохиромжтой, таатай нөлөөлж байна.

Малын тарга хүч, усан хангамж

Нийт нутгаар малын тарга хүч боломжийн сайн. Ихэнх нутгаар малын усан хангамж сайн байгаа боловч Ханбогд, Цогт-овоо, Баян-овоо сумдад  дунд зэрэг усны ундарга нь багассан, малыг холоос тууж, нэг худгаас олон айл малаа услаж байна