> Цаг уурын шинжилгээний мэдээ
7 хоногийн тойм


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН
УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм
2022 оны 06-р сарын 13-наас 2022 оны 06-р сарын 20 хүртэл
Хур тунадас:
Номгон 0.3мм, Даланзадгад, Цогт-овоо, Ханбогд, Манлай, Мандал-Овоо, Ноён, Цогтцэций сумдад 0.0мм бороо орсон байна.
Температур:
Энэ 7 хоногт нийт нутгаар шөнөдөө 11-26 градус, өдөртөө 24-38 градус дулаан байлаа. Энэ үеэр хамгийн хүйтэн шөнө 19-ний шөнө Цогтцэций суманд 11 градус, хамгийн дулаан шөнө 16-ны шөнө Сэврэй суманд 26 градус дулаан хонолоо. Хамгийн хүйтэн өдөр 19-ний өдөр Даланзадгад суманд 24 градус, хамгийн дулаан өдөр 14, 17, 18-ны өдрүүдэд Мандал-Овоо суманд 38 градус дулаан байсан байна.
Салхи:
06-р сарын 14-нд Цогт-овоо 12м/с
06-р сарын 15-нд Манлай 12м/с
06-р сарын 16-нд Манлай 15м/с, Цогтцэций 13м/с
06-р сарын 17-нд Манлай 14м/с
06-р сарын 18-нд Ноён 16м/с, Гурвантэс, Булган сумдад 13м/с, Сэврэй 12м/с
06-р сарын 19-нд Манлай, Номгон 14м/с, Цогт-Овоо 13м/с, Ханбогд 12м/с хүрч салхилсан байна.
Тойм бичсэн инженер: Б.Сугирмаа
Цаг уурын шинжилгээний мэдээ
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР



7 м/с

