> Цаг уурын шинжилгээний мэдээ

10 сарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-12-19 12:01:39

2024 оны 10 дугаар сарын цаг агаарын нөхцөлийн тойм

Температур: Сарын дундаж агаарын температур нийт нутгаар 6.0...9.20С дулаан байв. Агаарын дундаж температурыг /ОЖД/-тай харьцуулж үзэхэд нийт сумдын нутгаар ОЖД-ын орчим байлаа.

Зураг.1. 10 дугаар сарын агаарын дундаж температур, агаарын үнэмлэхүй хүйтэн утга

Хур тунадас: 10 дугаар сарын  байдлаар Өмнөговь аймгийн нийт сумдын нутгаар 0.0мм-6.3 мм тунадас тус тус орсон.

Манлай, Ханбогд, Номгон, Мандаловоо сумдын нутгаар 4.7-6.3мм, бусад сумдын нутгаар 0.0-2.4мм тус тус тунадас унасан байна.

Агаарын харьцангуй чийгийн сарын дундаж утга 36-54%-тай байна. Баяндалай  суманд харьцангуй чийгшил 54%-тай байлаа.

Говийн бүсийн нутгийн хур тунадасны онцлог нь 1 хоногт жилийн хур тунадастай тэнцэх хэмжээний тунадас заримдаа ордог.

Зураг.2. 10 дугаар сарын хур тунадас мм-ээр, харьцангуй чийг %-иар.

Салхи: Нийт нутгаар салхины дундаж хурд 2-5м/с байсан бол Салхины хамгийн их хурд Цогтовоо 31м/с, Булган 30м/с, бусад сумдын нутгаар 10-22 м/с салхитай байлаа