Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Хөдөө аж ахуйн цаг уурын 2024 оны 9 дүгээр сарын эхний арав хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2024-09-19 19:14:21

Температур:

Агаарын дундаж температур Булган, Цогт-Овоо, Баян-Овоо, Мандал-Овоо, Номгон сумдын нутгаар ОЖД-аас 2-40 дулаан, бусад нутгаар ОЖД-ын орчим байлаа. Мандал-Овоо суманд 210, Булган, Цогт-Овоо, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Цогтцэций сумдын нутгаар 18-190, бусад 16-170 байв. Үнэмлэхүй их температур нийт нутгаар 24-300 байсан ба сүүлийн өдрүүдэд шөнөдөө сэрүүсч Ханбогд суманд 110 , бусад нутгаар 4-70 хонолоо.

Хөрсний дундаж температур нийт нутгаар Мандал-Овоо, Баян-Ооо сумдын нутгаар 25-270 , бусад нутгаар 20-240 байв. Өдөртөө ихэнх нутгаар 46-570 дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 3-6байжээ.

Тунадас:

3, 4-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж агаарын харьцангүй чийгшил нийт нутгаар 33-50 хувь байв.     

Тунадасны нийт хэмжээ:

  • Хүрмэн суманд 8.9мм
  • Даланзадгад, Сэврэй суманд 4,8-5мм
  • Номгон суманд 3,7мм
  • бусад нутгаар 0,0-2,2мм тунадас орлоо

 

Булган, Цогт-Овоо, Мандал-Овоо сумдын нутгаар бороо ороогүй.

Салхи:

Салхи багатай тогтуун өдрүүд байлаа. Борооны өмнө түр зуур ширүүсч үнэмлэхүй их хурд Булган, Цогт-Овоо, Манлай, Хүрмэн, Номгон сумдын нутгаар 11-15м/с, бусад нутгаар 6-10м/с байв. Нөөлөг салхинаас шалтгаалсан хохирол гараагүй. 

Намаржилт, бэлчээрийн байдал.

Ихэнх нутгаар намаржилт хэвийн сайхан үргэлжилж байгаа бол Гурвантэс, Ноён, Хүрмэн, Баян-овоо сумдын өмнө говиороо дунд зэргийн намаржилттай байна. Харин Ханбогд сумын ихэнх нутгаар ургамлын ургалт тааруухан байна. Нийт нутгийн 80-90 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 10-20 хувьд буюу урд говиороо болон Ханбогд сумын зарим нутагаар бэлчээр тааруухан байна.

Бэлчээрийн ургамлын дундаж өндөр Булган, Даланзадгад, Ноён сумдад 16-17см, Манлай, Цогтцэций, Цогт-Овоо, Ханбогд, Гурвантэс сумдад 13-14см, бусад нутгаар 6-10см болсон байна. Хашаалсан талбайн ургацын хэмжээ Даланзадгад суманд 9,1ц/га,  Манлай суманд 3,1ц/га, Булган 2,4ц/га, Цогт-Овоо 2,3ц/га, Ханбогд 1,5ц/га, Гурвантэс 0,7 ц/га ургацтай байна.

Ихэнх нутгаар сааль сүү бэлтгэх ажил, Хүрмэн, Ноён суманд тарилга туулгын ажил, Цогтцэций суманд мал ногоолуулах ажил үргэлжлэн явагдаж байгаа бол Манлай суманд мал ногоолуулж эхлээд байна. Цаг агаар тохиромжтой, таатай нөлөөлж байна.

 

Малын тарга хүч, усан хангамж

Нийт нутгаар малын тарга хүч боломжийн сайн. Ихэнх нутгаар малын усан хангамж сайн байгаа боловч Ханбогд, Цогт-овоо, Баян-овоо сумдад  дунд зэрэг усны ундарга нь багассан, малыг холоос тууж, нэг худгаас олон айл малаа услаж байна.